Буглаа нээх


Буглааг зүслэг хийж нээх нь энэ төрлийн эмгэгийн эмчилгээний чухал хэсэг болдог. Зарим тохиолдолд дан ганц антибиотик эмчилгээ хангалтгүй байх бөгөөд буглааг мэс заслын аргаар нээж, доторхи агуулагдахууныг гадагшуулах нь эдгэрэлтийг түргэсгэх, үр дүнтэй эмчлэх, хүндрэлээс сэргийлэх, өвчтөний зовиур шаналгааг намдаах зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Дээрхи видеонд эмнэлэгийн нөхцөлд, мэс заслын аргаар буглааг хэрхэн нээх, буглааг нээсний дараах шархны арчилгаа, менежментийн асуудал, заалт, эсрэг заалт, ажилбарыг гүйцэтгэх үе шат зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан болно.