Эгэмийн доорхи венээр дамжуулж төвийн вен сэтгүүрдэх


Эмнэлзүйн баримт нотолгоо төвийн венийг сэтгүүрдэх ажилбарыг эгэмийн доорхи венээр дамжуулан гүйцэтгэх нь ажилбартай холбоотой томоохон хүндрэл, ялангуяа төвийн венийн гуурстай холбоотой халдварын хүндрэл бага байдгийг харуулдаг. Энэхүү видеонд эгэмийн доорхи венээр дамжуулж төвийн вен сэтгүүрдэх ажилбарын үед анхаарах зүйлс, ажилбарыг гүйцэтгэх арга зүйг харууллаа. Төвийн вен сэтгүүрдэж гуурс байрлуулах ажилбарыг гүйцэтгэж болохгүй эсрэг заалтад тухайн гуурсыг анхлан хатгах гэж буй талбай орчмын арьсанд халдвартай байх, гуурс байрлуулах гэж буй венийн судсанд тромбоз үүссэн, эгэм юмуу түүнтэй ойрхон хавирганы хугарал сэжиглэгдсэн зэрэг тохиолдлууд багтана.