Титмийн урсгал удаашрах хамшинж


Титмийн цусны урсгал удаашрах үзэгдэл (CSFP) гэдэг нь титэм судасны салаажилтаар тодосгогч материалын тархах байдал удаашрах үзэгдэлийг хэлнэ. Энэхүү үзэгдэл нь түгээмэл тохиолдох ба ихэвчлэн цочмог титмийн хамшинж бүхий өвчтөнүүдэд ажиглагддаг. Хэдийгээр зүрх судасны эмч нар сүүлийн 40 жилийн туршид энэ үзэгдлийн талаар сайтар мэддэг болсон ч эмгэг жамын механизм одоо хүртэл бүрэн тодорхойгүй байна. Эмнэлзүйн хувьд ихээхэн ач холбогдолтой ба энэ байдал илэрсэн өвчтөнүүдийн 80%-д дахин давтагдсан цээжний өвдөлт илэрч амьдралын чанарт нөлөөлдөг байна. Өнөө үед  бичил судасны эмгэг өөрчлөлт, эндотелийн дисфункци, эмнэлзүйн илрэлгүй атеросклероз (subclinical atherosclerosis), үрэвсэл, анатомын хүчин зүйл зэргийг нөлөөлдөг гэж үзэж байна.